Сирид цэргийн цохилт өгөх нь байдлыг улам хурцатгана гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-12 09:19:38
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлын хариуд АНУ Сирид цэргийн цохилт өгөх нь тус улсын нөхцөл байдлыг сайжруулахгүй гэж АНУ-ын Конгрессын Сенатын гадаад хэргийн хорооны гишүүн Кристофер Мерфи лхагва гарагт телевизийн CNN сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.  
 
Түүний үзэж байгаагаар, цэргийн хүч хэрэглэх нь ерөнхийлөгч Дональд Трампын санааг бага зэрэг амрааж магадгүй хэдий ч Сирид өрнөж буй үйл явцад даацтай нөлөө үзүүлэхгүй бөгөөд эрх зүйн үүднээс ч байж боломгүй зүйл ажээ.
 
“АНУ-ын ерөнхийлөгч хэт хувирамтгай, болчимгүй, нэн хачирхалтай шийдвэр гаргадаг бөгөөд үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэхгүй байлаа ч гэсэн цөмийн зэвсэг хэрэглэх тушаал өгч чадах хүн” гэж Кристофер Мерфи өнгөрсөн оны 11 дүгээр сард Сенатын гадаад хэргийн хороонд болсон сонсгол дээр хэлж байсан аж.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ