АНУ болон түүний холбоотнуудын пуужингийн цохилтыг түрэмгийлэл гэж үзэж байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-04-14 16:47:01
МОСКВА. /ТАСС/. Сирийн байгууламжуудад АНУ болон түүний холбоотнуудын өгсөн пуужингийн цохилт нь Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийг шалгахаар Сирид ирсэн Химийн зэвсгийг хориглох байгууллагын төлөөлөгчдийн ажлыг тасалдуулахад чиглэж байсан юм арабын тус улсын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Энэ тухай САНА агентлаг бямба гарагт мэдээлэв.

"Пуужингийн цохилт нь Химийн зэвсгийг хориглох байгууллагын төлөөлөгчид Сирид хүрэлцэн ирэхтэй яг давхацсан нь тэдний ажилд саад учруулах болон хуурамч баримтууд бүрдүүлсэн нь илчлэгдэхээс сэрэмжлэх зорилготой байсан нь тодорхой байна" гэж Сирийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.

"Дэлхийн түгшүүртэй байдлыг даамжруулж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул нүүрлүүлэхээс хэтрэхгүй энэ түрэмгийллийг хатуу бөгөөд шийдвэртэй буруушаахыг дэлхийн хамтын нийгэмлэгт Сирийн эрх баригчид уриалж байна. Арабын бүгд найрамдах Сири улс нь АНУ, Их Британи, Францын олон улсын хууль эрх зүй, НҮБ-ын зарчим болон Дүрмийг бүдүүлгээр зөрчсөн, итгэл эвдсэн энэхүү "гурвалсан түрэмгийллийг" эрс шийдвэртэй буруушааж байна" гэж дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна.
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ