Зөвлөн туслах ажил Тариалан суманд явагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-16 11:30:45
  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын хамт олон 2018 оны зөвлөн туслах ажлын удирдамжийнхаа дагуу Тариалан суманд ажиллаад иржээ. \

Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш нарын арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын орчныг оновчтой төлөвлөх, сурагчдын сурлагын чанарыг сайжруулахад багш нарт дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-д бэлтгэх чиглэлээр зөвлөгөө өгсөн байна.
Мөн Тариалан сумын сургуулийн багш нартай хамтран үзүүлэх хичээл бэлтгэн зааж, чанарын үнэлгээний даалгавар боловсруулан шалгалт авч анализ хийжээ. Тэрчлэн 12 дугаар ангийн сурагчид, эцэг эхчүүд, багш нарт сургалт мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд зөвлөн тусалж, хамтран ажилласан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ