"STEAM" сургалтын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-04-17 16:34:58
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар цэцэрлэг “Steam” сургалтын хөтөлбөрийг аймгийнхаа цэцэрлэгүүдийн дунд анхдагч болон хэрэгжүүлж эхэллээ. Тэд “Steam” сургалтын хөтөлбөрийг Монгол ёс заншилтай хосолмол хэлбэрээр сургалтандаа оруулж, “Ёс заншлын өргөө”-гөө тохижуулаад байна.

Тус цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүд хамтран гурван сая гаруй төгрөгийн санхүүжилт бүхий 30-аад багц хэрэглэгдэхүүнийг сургалтандаа зориулан авчээ. Финлянд, Сингапурын сургалтын арга зүй, Германы шилдэг тоглоом бүхий тус цэцэрлэгийн хөтөлбөр нь “Хүүхэд бүр өөрийнхөө хурдацаар бие даасан чөлөөт орчинд тоглонгоо хөгжинө” гэсэн үзэл баримтлалтай аж.
STEAM гэдэг нь “Шинжлэх ухаан- Технологи- Инженерчлэл- Урлаг дизайн- Математик тооцоолол” гэсэн утгыг агуулж, энэ цогцолбор санааны үндсэн дээр бага насны хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн авьяасыг хөгжүүлэх явдал юм.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ