Газар эзэмшихийг хүсэгчдэд зөвлөгөө мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ГХБХБГ-аас 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах зорилгоор өчигдөр Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр Улаангом сумын 1, 6, 9, 12-р багт шинээр эзэмшүүлэх газрын талаарх мэдээллийг иргэдэд өгч, газар эзэмшихийг хүссэн иргэдийг газар дээр нь дагуулан очиж танилцуулсан байна. Мөн газар өмчлөх болон газрын төлбөр, дуудлага худалдаанд хэрхэн оролцох, газрын хэмжээ, байршлын талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгсөн нь үр дүнтэй ажил болжээ.
Энэ үеэр зарим иргэд эзэмшсэн газрынхаа гэрчилгээг өмчлөх болгож өөрчлүүлснээс гадна шинээр газар эзэмших өргөдөл хүсэлтээ гаргасан байна.

Б.Батхүү