Асад: Сирийн ард түмэн найрамдалт орнуудад өртэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-30 09:39:53

ДАМАСК. /IRNA/. Иран, Орос зэрэг дэмжлэг үзүүлж буй найрамдалт орнуудад терроризмтой ширүүн тэмцэж буй Сирийн ард түмэн болон арми өртэй гэж тус улсын Ерөнхийлөгч Башар Асад хэлэв.

Ираны Дээд удирдагчийн ахлах зөвлөгч Али Акбар Велаятитай Дамаскт уулзах үеэрээ Ерөнхийлөгч Асад ингэж хэлсэн байна. Ираны Гадаад хэргийн сайдын орлогч Хосейн Амир-Aбдоллахиан, Иранаас Сирид суугаа Элчин сайд Реза Шейбани Мохаммад болон Сирийн бусад өндөр албан тушаалтан уг уулзалтад оролцжээ.

Терроризмтой тэмцэж буйгаа зарласан Сирийн дайснууд террорист бүлэглэлүүдэд тусалж, санхүү, цэргийн дэмжлэг үзүүлсэн гэж Башар Асад хэллээ. Терроризмтой тэмцэж, террорист бүлэглэлүүдийг устгах талаар Сири болон Сирийн анд нөхөд шийдвэр төгс байгаа бөгөөд энэ нь бүс нутаг, дэлхий дахины байдлыг эргэн тогтворжуулах  гол алхам болно гэж Сирийн Ерөнхийлөгч үзэж байна.

Террористуудыг бүрэн устгах зорилгодоо хүрч, улс төрийн арга замаар хямралыг шийдэхийг Сири уриалав. Хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон бүс нутаг, дэлхий дахины үйл явдлыг хөндөж ярилцжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ