ОХУ болон АНУ-ын сангийн сайд нар Вашингтод уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны хаврын чуулганы үеэр ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов АНУ-ын сангийн сайд Стивен Мнучинтай уулзжээ. Уулзалтын үеэр талууд хориг арга хэмжээний асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлэв.
Түүнчлэн хоёр улсын сайд нар Умард Солонгос, Сири болон Украинтай холбоотой асуудлуудыг хөндсөн тухай АНУ-ын сангийн сайд тэмдэглэсэн байна. Тэрбээр Антон Силуановтой хийсэн яриа хэлэлцээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Э.Аянзаяа