“Хаврын тэргүүн цом-2018” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-21 16:35:12
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаярын санаачлагаар "Хаврын тэргүүн цом-2018" гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр аймгийн Биеийн тамир, спортын ордонд нээлтээ хийлээ.
Тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 12 багийн 400 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Амралтын хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд оролцохоор хөдөө сумдаас хүртэл тамирчид хүрэлцэн иржээ. Тэмцээнд оролцогчдын ихэнх нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчид байна.
Анх удаагаа зохион байгуулагдаж буй “Хаврын тэргүүн цом” гар бөмбөгийн тэмцээн нь цаашдаа жил бүр уламжлал болон явагдах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ