Тэс сумын ЭМТ-ийнхэн иргэдэд нээлттэй үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын Эрүүл мэндийн төвөөс Олон улсын сувилагчдын өдрийг угтан Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдыг өргөнөөр хамруулсан байна.
Энэ үеэр үйлчлүүлэгчийн 7 эрх, үйлчилгээ үзүүлэгчийн 3 эрхийг сурталчлах зорилгоор сумын Эрүүл мэндийн төвөөс дүрийн тоглолт хийжээ. Тэрчлэн, иргэдийн дунд асуулт хариултын уралдаан тэмцээн явуулж, амжилттай хариулсан иргэдийг шагнаж урамшуулсан байна. Мөн Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд гал тогоо бүхий албан байгууллагуудын дунд хоолны үзэсгэлэн зохион байгуулсан аж. Үүнд тус сумын сургууль, цэцэрлэгийн тогооч нар идэвхтэй хамрагдсан байна.
Үүнээс гадна сумын Эрүүл мэндийн төвийн сувилагчдын дунд ажил мэргэжлийн уралдаан зарлан явуулсан байна.

Б.Батхүү