Боловсролын салбарынхан ахмадуудаа дээдлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-25 14:57:18
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс энэ оны хоёрдугаар улирлыг “Эрүүл насжилтыг дэмжих, ахмад настнаа дээдлэх” улирал болгон зарлаж, албан байгууллагуудад удирдамж, чиглэл хүргүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд өчигдөр Боловсролын салбарын ахмад багш ажилтнуудын дунд “Ахмадаа дээдлэе” өдөрлөгийг Улаангом сумын цэцэрлэгүүдтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд 120 гаруй ахмад багш, ажилчид оролцсон юм.
Энэ үеэр “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдралын үндэс” уриан дор цэцэрлэгийн багш нар урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, ахмадуудтайгаа хамтран дасгал хөдөлгөөн хийж, эрүүл агаарт гарч нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Чөлөөндөө гарсан боловсролын салбарын ахмадууд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, дараа дараагийн арга хэмжээг зохион байгуулахыг хүссэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ