Улаанбаатарт 23-25 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-04-26 06:20:47
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Холбоотой мэдээ