Хөвсгөлийн Чандмань-Өндөр суманд гарсан түймэрт 15 га газар өртөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар цасгүй хуурайшилтай байгаа учраас ой хээрийн түймэр гарсаар байна. Өчигдөр Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Асганы хөндий ” гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 50 км-т гарсан ойн түймэр өнөөдрийн байдлаар 15 га газрыг хамарсан байна.
Түймрийн голомтонд өнөөдрийн байдлаар 110 гаруй иргэд ажиллаж байгаа ч түймэр унтраагүй ассаар байгаа тул Чандмань-Өндөр сумын ИТХ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс урилга гаргасан байна. Тус уриалгад Хөвсгөл аймгийн ОБГ-ын 11 албан хаагч Эрдэнэбулган суманд гарсан түймрийг цурманд оруулаад шууд ирснийг дурьдаад Чандмань-Өндөр сумынхаа үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн идэвхтэй оролцож, өөрсдийн боломжоор хандив тусламж үзүүлэхийг уриалжээ.

Б.Гантуяа