Дөрөвдүгээр сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2018-04-27 09:13:58
08.30 цагт Эрдэнэс Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Хангарьд ордны баруун талд Финанс төв хаягт байрлах "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн байранд болно.

09.00 цагт Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд "Дээд боловсрол-Багшийн хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг МУБИС-ийн төв байрны 200 тоотод болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт "Малын эмийн бодлого, судалгаа, инноваци, зохистой хэрэглээ" шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн бага хурал ХХААХҮЯ-ны 1 давхрын хурлын танхимд болно. 

10.00 цагт Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Бодлого-Зарчим Форум”-ын анхны хэлэлцүүлэг “ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвийн хүрээнд болно.

11.00 цагт "Монгол генерал"-ын өдрийг тохиолдуулан генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

11.00 цагт “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийн нээлт Ялалтын талбайд болно.

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн хүнийг санаатай алах, автомашин хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүдэд зориулан Канадын иргэн Жули Вэлүүгийн санаачилгаар цэцэрлэг барих сайн дурын үйл ажиллагааг эхлүүлсэн талаар “ВЭЛҮҮ” сангаас хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

13.30 цагт "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн судалгааны танилцуулга ХЗҮХ-д болно.

12.00 цагт  "BARILGA EXPO 2018" олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд болно.

16.00 цагт СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын “Шилдэг бүтээл - 2018” уран бүтээлийн уралдаан, үзэсгэлэнгийн нээлт “Norphie” арт галерей \хуучин Blue moon арт галерей\-д болно.
 
“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийнэ.

Холбоотой мэдээ