Төрийн албаны шалгалтыг цахимаар хянадаг болов

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2018-04-27 09:45:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт явагдаж байгаа төрийн албаны шалгалтыг цахимаар хянаж, мэргэшил арга зүйн зөвлөгөөгөөр хангадаг боллоо.

Тодруулбал, шалгалтын танхимыг камержуулж, төв сервертэй холбосноор шалгалтын явц болон шалгуулагчид, хөндлөнгийн ажиглагчдын үйлдлийг бүрэн хянаж, шалгалтыг гадны нөлөөллөөс ангид, ил тод, нээлттэй болгож, мөн оролцогчдод тэгш боломж, ижил нөхцлийг олгох болжээ. Ингэснээр шалгалт маргаан будилаангүй, шударга явагдах нэг алхам болсон байна.

 

Хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт зохион байгуулсан төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг цахим хяналтын дор явуулсан аж. Шалгалтад нийт 100 иргэн бүртгэгдсэнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 хувь нь тэнцжээ. 

Холбоотой мэдээ