Үүлэнд нөлөөлж хур тунадас оруулсны үр дүнд түймэр бүрэн унтарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-30 14:15:42
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн амралтын бямба гарагийн үүрээр болон өглөө хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор нийт 6 пуужин харвасны үр дүнд нийт нутгаар хур тунадас орж Тариалан сумын цурманд байсан, Чандмань-Өндөр суманд асч байсан түймэр бүрэн унтарсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт нутгаар чийгтэй Хатгалд 6 см, Баянзүрх, Алаг-Эрдэнэ суманд 2 см цастай байна. Тус аймгийн 23 сумын 15 сум нь хуурайшилтын дээд зэрэг буюу 4-р зэрэглэлд хүрч түймрийн эрсдэл нэн их түвшинд байсан юм. Хуурайшилтын улмаас энэ сард аймгийн хэмжээнд 6 суманд 9 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ