Жагсаалын үеэр үймээн дэгдээжээ

Дэлхийд | Нийгэм
172@montsame.mn
2018-05-02 08:29:30
МОСКВА. /РИА Новости/. Францын нийслэл Парис хотноо тавдугаар сарын 1-нд болсон жагсаалын үеэр дэгдсэн үймээний дараа 102 хүнийг баривчлан саатуулсан тухай France Info радио станц тус хотын цагдаагийн газрын дарга Мишель Дельпюэшийн мэдэгдлийг иш татан мэдээлэв.
 
Парист болсон жагсаалын үеэр олон тооны үймээн гарсан ба хар хувцастай, нүүрэндээ баг зүүсэн 1,2 мянга орчим хүн зоогийн газруудын шилэн хоргыг хагалж, гудамжинд байсан машинуудыг шатааж байжээ.
 
Цагдаа нар эхэндээ өрнөж буй үйл явдалд оролцолцохгүй байсан хэдий ч эцсийн бүлэгт өдөөн хатгагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэхээс өөр аргагүй болсон байна.
 
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үймээн самуун дэгдээснийг эрс буруушааж, хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ