Лондонд дэлбэрэлт болсны улмаас олон хүн бэртэж гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-03 15:38:01
МОСКВА. /ТАСС/. Лондон хотын хойд дүүрэгт дэлбэрэлт болсны улмаас 30 хүн бэртэж гэмтсэн тухай “Daily Express” сонин мэдээлэв.
 
Тус сонины мэдээлснээр, дэлбэрэлт болсон Лондоны Стэмфод Хилл дүүрэгт "Лаг ба-Омер" еврейн баярыг тэмдэглэхээр олон хүн цугласан байжээ. Энэ баярын үеэр түүдэг асаадаг уламжлалтай аж. Урьдчилсан мэдээллээр, түүдэг гал асаахад ашигладаг шатамхай бодист хүмүүс болгоомжгүй хандсан байж магадгүй гэж үзэж байна. Өөр нэгэн хувилбараар, зарим хүмүүс гар утасны цэнэг хураагчаа түүдэг гал руу шидсэнээс болж дэлбэрсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.  
 
Бэртэл гэмтэл авсан 10 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ