Савака Хибино: Хүний эхэсийн бэлдмэл монгол хүний биед үр дүн өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2015-09-08 19:13:50

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Японы JBP компанийнхан 2012 оноос Хүний эхэсийн бэлдмэл буюу лайннек тариаг монгол хүний биед хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийжээ. 

Япон улсын хүндэт доктор “Japan Bio Product” компанийн зөвлөх эмч, Дэлхийн хөгшрөлтийн нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч Савака Хибино ярихдаа, “2013 онд уг бүтээгдэхүүнээ Монгол  Улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, 2014 онд JBP албан ёсны төлөөлөгч “Laennec” бэлдмэлийг импортлон оруулж ирсэн. Ингэхдээ Монголын томоохон эмнэлгүүдтэй судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар Эрдэнэт хотын арьс гоо заслын клиникийн эмнэлэг, салонуудтай хамтран ажилласан юм. Тухайлбал, эм ханган нийлүүлэх чиглэлээр “Монос”, “Ази фарм”, “Цомбо”, “Гамба”, ЭХНБ-тай хамтран ажиллаж монгол хүний эрүүл мэнд, гоо сайханд хувь нэмэр оруулж  байна. Энэ тариа Монгол хүмүүсийн бие махбодид маш сайн  тохирч үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал тархины цус харвалтын улмаас үүсдэг, саа саажилт өвчтэй хүний нөхөн сэргээх эмчилгээнд саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү тариаг 2 мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэсний дараа саажсан хэсэг нь нөхөн сэргээгдэж, эрүүл хүн шиг эрч хүчтэй болж байна. Мөн арьс цайх өвчин, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүд, элэгний хурц, архаг үрэвсэл, хатуурлын үед илрэх  хам шинжүүд, архаг ядаргаа, осол гэмтэл болон мэс заслын дараах үед нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэж, маш үр дүнтэй байгаа” гэлээ.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд