Төрийн үйлчилгээнд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн туршлагаас судаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ц.Эрдэнэсүрэн даргатай хамт олон Сэлэнгэ аймагт ажиллаж тус аймгийн ЗДТГ-аас туршлага судаллаа.
Зочдыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд тэргүүтэй аймгийн удирдлагын баг, бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа. Сэлэнгэ аймгийн ЗДТГ нь ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Төрийн үйлчилгээнд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлнэ гэдэг нь маш том давуу чанар аж. Иймээс Дундговь аймгийн ЗДТГ-ын хувьд туршлага судлах гол чиглэл энэ байлаа. Хоёр аймгийн баг бүрэлдэхүүний уулзалтын үеэр хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлж, яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудал түлхүү яригдаж байв.
Энэхүү уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймаг баялаг бүтээгч иргэдийнхээ үйлдвэрлэн гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн тэр дундаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Дундговь аймагт зохион байгуулах, говийн бүс нутагт аймгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ сурталчлан таниулах саналыг дэвшүүлж тохиролцоонд хүрсэн аж.

Мөн төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, ололт амжилтдаа тулгуурлан харилцан туршлага судалж, өөр өөрийн салбар чиглэл бүртээ нутагшуулахаар ярилцжээ. Ингээд ирэх есдүгээр сард Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдааг Дундговь аймагт зохион байгуулахаар боллоо.
Ч.Отгонцэцэг