Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг орон нутгаас шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн /БОЭТ/ Сэтгэцийн тасгийн тохижилт, дотоод засварт 25 сая, хэвтрийн болон жин ихтэй үйлчлүүлэгчдийг зөөвөрлөхөд шаардлагатай гурван тоног төхөөрөмжийг орон нутгаас шийдвэрлэлээ. Мөн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн танхимын тохижилтод 6.8 сая, “Оюу” эмнэлгийн сувилагч Б.Анхцэцэгийн мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрт 600 мянга, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд нярайн шарлалтыг хэмжих биллиметр багажийг энэ онд олгохоор болов. Түүнчлэн сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр 2021 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан ажилд шаардлагатай 243 сая төгрөгийг орон нутгийн төсөвт жил бүр тусгахаар болов.
Харин ирэх оны төсөвт БОЭТ-ийн Нөхөн сэргээх тасгийн тохижилтод найм, ачаалал ихэссэн үед гэрээгээр 10 сувилагчийг ажиллахад зарцуулах төсөв, Халдвартын тасаг болон Төрөх өрөөний их засварт шаардлагатай 500 сая төгрөг тусгахаар боллоо.
Эдгээр шийдвэрийг аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал нар өнгөрсөн баасан гаригт эмч, сувилагч нартай уулзах үеэрээ гаргалаа.
Уулзалтын үеэр эмч нар нийт 16 асуудал танилцуулсанаас 12-ыг нь Засаг дарга орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэсэн бол үлдсэн асуудлыг БОЭТ, ЭМГ-ын хүрээнд бүрэн шийдсэн байна. Үүнд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг иргэнд олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг ЭМЯ, Сангийн яаманд хүргүүлэхээр болжээ.

Б.Оюун-Эрдэнэ