Арванхоёрдугаар сарын 02-нд болох үйл явдал

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-02 09:05:30

09.30 цагт ХАХНХЯ, УУЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Бичил уурхайг албажуулах замаар бичил уурхайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт Үндэсний чуулган Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд зохион байгуулна.

10.00 цагт “МАСС НАМ-Бодлогын нам ” түүхэн шилжилт, “1990 он МАСС НАМ, 21-р зуун Бодлогын нам”, “Төр, нам, иргэд, гишүүдийн харилцаа” хэвлэлийн бага хурал СУИС-ийн ард Неткапитал байрны 5 давхарт МҮАН-ын хурлын танхимд болно.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд сүүлийн үед барилга дээр гарсан осол, түүний шалтаг шалтгаан, ноогдуулсан шийтгэвэрийн талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт ГХЯ-ны Дипломат академиас "Конрад Аденауэр"-ийн сантай хамтран 2015 оны “АСЕМ ба Монгол” сэдэвт семинар зохион байгуулна.

10.30 цагт АТГ, Монголын Сурагчдын Холбоо, Лидер сурагч академийн хамтарсан ЕБС-ийн сурагчдад Авилга болон шударга ёс гэж юу болох талаар соён гэгээрүүлэх мэдлэг олгох зорилготой "Туулай хүүгийн адал явдал" сэдэвчилсэн сургалтын нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн 1-р сургуульд болно.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харан гэртээ байхдаа зөөлөн тоглоом үйлдвэрлэгч ээжүүд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Дүүргүүдийн Засаг дарга нарт хандан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүүхдийн бэлгэнд Монголчуудын урлаж байгаа зөөлөн тоглоом буюу чихмэл өгөхийг уриалж албан бичиг хүргүүлэх арга хэмжээ 1111 төвд болно.

11.00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Академич Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, ёслолын үйл ажиллагааны талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах, буцаан олголтын талаар хэвлэлийн бага хурал Татварын ерөнхий газрын 7 давхарт болно.

12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулж "Халуун сэтгэл" арга хэмжээг зохион байгуулна.

12.00 цагт Уран бүтээлч Х.Сэргэлэнбатын "Гэгээн эгшин" ховор ан амьтан, ургамал, тусгай хамгаалалтын газар нутгийн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.

12.00 цагт БСШУЯ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд судлаачдад болон их сургуулиудад "Судалгааны тэтгэлэг", "Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг"-ийн батламж гардуулах ёслолын ажиллагаа Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

12.30 цагт ШУТИС-д шилдэг оюутан залууст 2 жил хүртэлх тэтгэлэг өгөх арга хэмжээ болно.

19.00 цагт "T.I" хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ "Тусгаар тогтнолын ордон"-д "Хүсэл биелнэ" бие даасан тоглолтоо хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг болно.

14.00 цагт “Б” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ