Улаанбаатарт 22-24 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-05-19 08:19:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс  секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 
Холбоотой мэдээ