Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-02 12:18:43

Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Монгол Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын дурсгалд зориулсан уламжлалт 6 дахь удаагийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Т.Дүгэрдорж түрүүлэв.

Тус барилдааныг 11 дүгээр сарын 28-ны “Идэр”-ийн барилдлагат өлзийт сайн өдөр Зуунмод суманд зохион байгууллаа. Барилдаанд 15 аймгийн бөхийн дэвжээний 87 бөх хүч сорин барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харьяат “Аварга” дээд сургуулийн оюутан сумын заан Төрмөнхийн Дүгэрдорж түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат “Их Шавь” дэвжээний бөх сумын заан С.Очирбат үзүүрлэн аваргын нэрэмжит цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ