Сумдын иргэдийг гамшгаас хамгаалах "Команд штаб"-ын сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-21 11:26:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/115 дугаар захирамж, Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын удирдамж, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ сарын 20-25-ны өдрүүдэд тус аймгийн Чандмань, Эрдэнэ, Цогт, Бигэр, Дэлгэр сум болон Гуулин тосгонд гамшгаас хамгаалах команд штабын сургалт, дадлагыг дөрвөн үе шаттай зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг Говь-алтай аймгийн Онцгой байдлын газар, Улаан Загалмай Хороо хамтран хөдөөгийн ард иргэдэд  гамшгаас хамгаалах ерөнхий ойлголт, эрүүл мэндийн анхны тусламж гэж юу вэ, ган зуд, гал түймэр, газар хөдлөлт, хүн малын гоц халдварт өвчин, химийн бодисийн зөв зохистой хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд сургалт сурталчилгаа, иж бүрэн сургалт, дадлага хийж буй ажээ.
Сургалтад хамрагсад "Гэнэтийн гамшиг тохиолдвол учирч болзошгүй эрсдэлийг хэрхэн гарз хохирол багатай даван туулах тухай мэдлэг чадварыг эзэмшиж байгаадаа таатай байна" хэмээн онцолж байлаа.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ