Говь-Алтай аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын баруун зүгт орших Говь-Алтай аймаг нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд их бий.
Харин нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршдог юм. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг ажээ.
Говь-Алтай аймагт аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ онгон байгаль, байгалийн гайхамшиг бүрдсэн нутгуудаараа алдартай билээ. Тэдгээрээс онцлон танилцуулъя.
1. Тайшир сум дахь Усан цахилгаан станц: Говь-Алтай аймгийн “Улаан боомын” УЦС-ыг анх 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Уулын орой дээр шавийг нь тавьж байсан ба 2004 оны 10 сарын 05-ны өдрөөс УЦС-ыг барих үйл ажиллагаагаа эхэлсэн.
2. Харандаа хад: Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс 3 км зайд галт уулын халуун лавын урсацаас тогтсон 6 талтай баганан чулуу бий. 6 талтай хүрмэн чулуу ховор.
5. Хүнхэр зуслан: Говь-Алтай аймгийн Жаргалан сумд орших байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог. Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200 гаруй жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
6. Тахийн тал: Говь-Алтай аймаг нь тал хээр, говийн бүсд оршдог ба байгалийн үзэсгэлэнтэй маш өргөн уудам газар нутагтай юм. Тэдгээрийн нэг нь тус аймгийн Бугат сумд орших бидний нэрлэж заншсан Тахийн тал юм. Тус бүс нутагт өдгөөгөөс 26 жилийн өмнө зэрлэг адуу буюу Тахийг нутагшуулж ирсэн түүхтэй. Манай орны баруун өмнөд хэсэгт орших Зүүнгарын говийн экосистем нь байгалийн үзэсгэлэн төдийгүй зээр, хулан, тахь зэрэг олон зүйл ан амьтад амьдардагаараа гайхалтай юм. Энэ бүс нутагт Тахь эргэн нутагшиж эрх дураараа бэлчин өсч үржиж байна.
7. Эрээн нуур: Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой, цэнгэг устай, загастай үзэсгэлэнт нуур юм. Нуурын ойролцоо Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшгуудын нэг юм.
8. Ээж Хайрхан уул: Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.
9. Бурхан буудай уул: Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм.
10. Баянтооройн баян бүрд /Говийн Их Дархан цаазат газар/: Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан байдаг.

Тайширын УЦС-ын барилга угсралтын үндсэн ажлыг 2005 оны 5 дугаар сард эхэлж, 2008 онд дуусган ашиглалтад оруулжээ. Энэхүү бүтээн байгууллалтын үр дүнд Говь-Алтай, Завхан аймгийн иргэд 24 цаг цахилгаан эрчим хүчээр хангагдах болсон.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Улаан Боомын хавцалд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь 17,2 гаруй километр урт, 3,7 орчим километр өргөнтэй нуур тогтжээ. Говь-Алтай аймгийнхан энэхүү нуураа “Гэгээн нуур” хэмээн нэрлэх болсон юм. “Гэгээн нуур” нь хүний үйл ажиллагаанаас бий болсон манай орны хамгийн залуу нуур юм.
2. Харандаа хад: Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс 3 км зайд галт уулын халуун лавын урсацаас тогтсон 6 талтай баганан чулуу бий. 6 талтай хүрмэн чулуу ховор.
Энэхүү байгалийн өвөрмөц тогтоц бүхий толгойг Харандаа хад гэж нэрлэх бөгөөд хаанаас нь ч харсан хураагаад тавьсан харандаа шиг харагддаг байна. Ийм толгой Дорноговь аймгийн Дэлгэр сумд байдаг.
3. Сутай хайрхан уул: Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм. Энэ уул сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй учир Сүүтэй уул ч гэж нутгийнхан нэрлэдэг. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр “Их овоо” гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Их овоо”-г төрийн тахилгатай болгон, 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай аймгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.
4. Талын хүрхрээ: Говь-Алтай аймгийн Шарга сум нь аймгийн төвөөс баруун тийш 89 км зайтай, Их нууруудын хотгорын хамгийн урд захын хонхор тал газар юм. Энэхүү тал нутагт урсах гол нь 20 гаруй метрийн өндөр ангал дундуур хүрхрээ болон урсан байгалийн үзэсгэлэнг бүрдүүлжээ. Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймгийнхны аялал зугаалгын маршрутад ч багтаад буй юм.
Сонирхуулахад "Хувьсал продакшны дэлгэцийн уран бүтээл болох "Атганд үлдсэн эрдэнэ" киноны зураг авалтыг тус хүрхрээнд хийснээр хүрхрээг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэн хэмээн нутгийн иргэд ярьдаг.
Сонирхуулахад "Хувьсал продакшны дэлгэцийн уран бүтээл болох "Атганд үлдсэн эрдэнэ" киноны зураг авалтыг тус хүрхрээнд хийснээр хүрхрээг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэн хэмээн нутгийн иргэд ярьдаг.
5. Хүнхэр зуслан: Говь-Алтай аймгийн Жаргалан сумд орших байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог. Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200 гаруй жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
6. Тахийн тал: Говь-Алтай аймаг нь тал хээр, говийн бүсд оршдог ба байгалийн үзэсгэлэнтэй маш өргөн уудам газар нутагтай юм. Тэдгээрийн нэг нь тус аймгийн Бугат сумд орших бидний нэрлэж заншсан Тахийн тал юм. Тус бүс нутагт өдгөөгөөс 26 жилийн өмнө зэрлэг адуу буюу Тахийг нутагшуулж ирсэн түүхтэй. Манай орны баруун өмнөд хэсэгт орших Зүүнгарын говийн экосистем нь байгалийн үзэсгэлэн төдийгүй зээр, хулан, тахь зэрэг олон зүйл ан амьтад амьдардагаараа гайхалтай юм. Энэ бүс нутагт Тахь эргэн нутагшиж эрх дураараа бэлчин өсч үржиж байна.
7. Эрээн нуур: Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой, цэнгэг устай, загастай үзэсгэлэнт нуур юм. Нуурын ойролцоо Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшгуудын нэг юм.
Нуурын баруун талын хөндий арын их элсэн манханд хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, мануул, хярс байдаг.
Эрээн нуур, Монголын их элс нь ороо морь, хурдан морины савдагтай бөгөөд Их монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо байдаг. Шувуун хээр гэдэг азаргатай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан гэж хөгшид, өвгөд домог болгон ярьдаг.
8. Ээж Хайрхан уул: Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.
9. Бурхан буудай уул: Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм.
10. Баянтооройн баян бүрд /Говийн Их Дархан цаазат газар/: Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан байдаг.
Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ.
11. Таван элс: Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-т орших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг.
Энэ хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөжээ гэж нутгийн өтгөс үе дамжин хуучилсаар иржээ. Үүний ул мөр нь одоо маш элбэг байгаа шатсан чулуунаас гадна ганц бургас, таванбургас зэрэг эргэн тойрны үлдэгдэл бургас туурийн өмнө талд одоо бий.
Бигэрийн бөөр сувиллын “Таван элс” нь хужир ихтэй учир чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэх үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг. Таван элсний орчин нь цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын нил улаан туяа үүсэх боломжтой гэж үзэн “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн байдаг.
Э.Нарангэрэл