Армениас 10 тэрбум ам.долларыг гаргасан гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-22 10:13:05
ЕРЕВАН. /ТАСС/. Төр засаг солигдох үед Армени улсаас 10 тэрбум ам.долларыг гадаад руу гаргасан тухай тус улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлснийг Арменийн Төв банкны ерөнхийлөгч Артур Жавадян няцаалаа.
 
“Улс орноос 10 тэрбум ам.долларыг гаргасан тухай цуурхлын тухайд хэлэхэд, ийм зүйл огт болоогүй ээ, манай улсад ийм их мөнгөтэй бизнес эрхлэгч байхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Үүний сацуу Төв банкны тэргүүн авлигын гэмт хэргийг илрүүлэхийн тулд улс орон даяар явуулах гэж буй ажиллагааны тухай асуудлыг хөнджээ. Тус банк тухайн асуудлаар тусгай албадтай мэдээлэл солилцож байгаа аж. Өмнө нь, Арменийн Үндэсний аюулгүй байдлын албаны захирал Артур Ванецян мэдэгдэхдээ “авлигад өртсөн төрийн түшмэдээс хураан авсан мөнгийг улсын төсөвт ойрын үед оруулна” гэж байсан юм.
 
А.Жавадян хэлэхдээ “Энэ тал дээр асуудал байхгүй. Бид улс орондоо болон хилийн чанадад хууль сахиулах байгууллагынхантай хамтран ажиллаж байна” гэв.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ