Хичээлээс гадуур сурсан зүйсээрээ чадварын тайлан хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-22 17:09:46
 Увс /МОНЦАМЭ/. Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний лаборатори Цогцолбор 1-р сургуулийн сурагчид энэ хичээлийн жилд хичээлээс гадуур хийж сурсан зүйлсээрээ өнөөдөр Чадварын тайлан хамгааллаа. Энэхүү ажил нь гурав дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд багш ажилчид, сургуулийн удирдлагуудаас гадна эцэг эхчүүд ирж үзэж сонирхдогоороо ихээхэн онцлогтой байна.
“Хүүхэд сургуульд суралцахаас гадна 1-12-р анги хүртлээ ямар чадвар эзэмших ёстой юм тэр бүх чадварыг манай сургууль нас насанд нь эзэмшүүлээд явдаг. Өчигдөр манай сургуулийн 1-р ангийн 240 сурагч маань зөв ойлгож, уншиж сурсныхаа тайланг эцэг эхчүүд болон багш нартаа тавьлаа. Өнөөдөр 2-р ангиас эхлээд 12-р ангийнхан маань тайлангаа хамгаалаад явж байна. Тухайлбал, 6-р ангийн сурагчид маань монгол ёс заншлаа эзэмшиж, тэр дотроо ардын наадгай тоглоом хийж сурсан байх ёстой. Есдүгээр ангийн сурагчид маань арван төрлийн цэнгээнт бүжиг хийж сурсан байх ёстой. Аравдугаар ангийн сурагчид маань цэцэг тарьж сурсан байх ёстой, 11-р ангийн сурагчид маань эсэ, илтгэл бичиж сурсан байх ёстой гэх мэтчлэн нас насны онцлогт тохируулан хичээлээс гадуур эзэмшсэн чадвараараа өнөөдөр тайлан хамгаалж байна” хэмээн тус сургуулийн сургалтын менежер Ц.Идэрбат хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ