Д.Песков: Хамгийн шилдэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-05-25 12:29:56
МОСКВА. /РИА Новости/. “ОХУ-д болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамгийн өндөр түвшинд зохион байгуулна” гэж тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Энэ тэмцээн дэлхийн хөл бөмбөгийн баяр байх болно. Хэн ч, юу ч ярьж байлаа гэсэн энэ нь хүн төрөлхтний зохион байгуулсан хамгийн шилдэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх болно” гэж тэрбээр тэмдэглэсэн ажээ.
 
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д анх удаа зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд тус улсын Москва, Санкт-Петербург, Самара, Саранск, Доны Ростов, Сочи, Казань, Калининград, Волгоград, Доод Новгород, Екатеринбург зэрэг 11 хотод болох юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ