Гэр бүлийн уламжлалт тогтолцоог залууст сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-02 16:57:57

Монголын Залуучуудын холбооны Гэр бүлийн байнгын хорооноос залуучуудын дунд гэр бүлийн боловсрол олгох олон давталтат ажлыг зохион байгуулахаар тогтжээ.

Судал­­гаанаас үзэхэд манай улсад 250 мянга гаруй залуус хамтран амьдарч байгаа хэдий ч эдгээрээс хичнээн нь гэр бүл болдог нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага болон гэр бүлийн зөвлөгөө өгөгч сэтгэлзүйчид, хүүхдийн хүмүүжил, гэр бүл судлалын талаар мэргэшсэн багш нар, судлаачдыг холбон, нэгдсэн нэг чигтэй ажлыг энэ сараас эхлүүлэхээр болсон байна. 

Гэр бүлийн эерэг харилцааны талаарх ойлголтыг зөвхөн насанд хүрэгчдэд бус хүүхэд, өсвөр үеийхэнд таниулан сурталчлахаар болжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ