60 гаруй иргэд хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-25 16:58:24
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс Монголын Өмгөөлөгчдийн холбоо үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан "Өмгөөлөгч таньд туслая" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж ард иргэдэд хууль эрх зүйн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэлээ.                                                         Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд газрын маргаантай холбоотой асуудал, тэтгэвэр, тэтгэмж, газрын асуудал зэргээр хамгийн их зөвлөгөө авсан бөгөөд 60 гаруй иргэд хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө авчээ. Мөн иргэд хуулийн зөвлөгөөг хэнээс авах, хуулийн тухай мэдээ мэдээлэл тогтмол авч байх хүсэлтээ ирүүлсэн байна. Өмгөөлөгчдийн холбоо "Нээлттэй өдөрлөг"-өө орон нутагт Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Түнэл сумдын иргэдэд үргэлжлүүлэн хүргэж хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ.
Б.Гантуяа
 
 
 
Холбоотой мэдээ