Мөнгөний бодлогын хороо анхны хурлаа товложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2018-05-26 12:33:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ирэх зургаадугаар сарын 15-нд анхны хурлаа хийхээр тов зарлажээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангах зорилгоор Мөнгөний бодлогын хороо байгуулахаар тусгасан. Энэ дагуу Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэйгээр байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэхээр болжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ