Торомны ноосон эдлэл захиалга ихтэй байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 20:20:55

Дөрвөлжингийн Хомын талынхны үйлдвэрлэсэн ноосон бүтээгдэхүүн орон нутагт болон гадаадад эрэлт ихтэй байна.

Хомын тал нутагт амьдарч байгаа Завханы Дөрвөлжин сумын Онц багийн малчин эмэгтэйчүүд хамтран “Эвсэг эмэгтэйчүүд” ТББ байгуулан тэмээ, хонины ноосон эдлэлийг боловсруулж эхлээд байна. Тухайлбал торомны ноос, тэмээний ноос угаах самнах ажлыг хийж самнасан ноосоороо бээлий, цамц, цүнх, гэрийн углааш гэх зэргийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг гараараа урлан экспортолж байна. Жил бүр эсгий урлалын 1673.0 мянган төгрөгөөс доошгүй бүтээгдэхүүнийг Тахь төслийн дэмжлэгээр Франц улсад борлуулаад байна. Тус төрийн бус байгууллага сүүлийн хоёр жилийнхээ бүтээгдэхүүний ашгаар ноос сэмлэгч, болон будагч машинуудыг худалдан авч үйлдвэрлэлээ өргөжүүлээд байна. Улмаар сүүлийн гурван жил дараалан Франц улсаас ирэх захиалга нь гурав дахин нэмэгджээ. Энэ жилийн “Завхан түншлэл-2015”-д эдгээр бүтээгдэхүүнүүд шилдгээр шалгарчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ