"Говийн чоно-2018" сургалт, дадлагыг Ховд аймагт хийхээр бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Баруун бүсийн төв Ховд аймагт энэ сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдөр хийхээр бэлтгэл ажлаа базааж байна.
Тус сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байна. Сургалт, дадлага сургуулийн үеэр урсгал усан дахь аврах ажиллагааны үзүүлэх сургалт, дадлага сургуулийг аймгийн төвөөс 60 км зайд буюу Мянгад сумын нутагт орших Ховд голын хөвөөнд, өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс 12 км зайд буюу “Шүүтийн тохой“ хэмээх газар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ж.Батсайхан