АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцжээ

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-30 12:19:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан АН-ын бүлгийн гишүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар танилцуулга хийжээ. Тэрбээр УИХ-аас байгуулагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх ажлын хэсгийн ахлагч юм.

Гэвч хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. 

Н.Туяа
Холбоотой мэдээ