Төрийн алба хаагчид Энэтхэг улсад сургалтад хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-30 18:06:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчийг Энэтхэг улсад богино болон дунд хугацааны англи хэлний сургалтад хамруулах бүртгэл эхэлснийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Тус сургалтад хөдөө аж ахуй, боловсрол, англи хэл, хүний нөөц, IT-бизнесийн англи хэл, улс төр судлал, менежмент болон манлайлал, төслийн менежмент, эмэгтэйчүүдийн оролцоо, харилцаа холбоо, худалдаа болон олон улсын зах зээл,  байгаль орчин, хэвлэл мэдээлэл, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд–иог, банк, эдийн засаг, аудит, улс төр, хот төлөвлөлт  гэсэн чиглэлээр суралцах боломжтой гэнэ. 
Гуравдугаар сард тус аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу  Говь-Алтай аймагт ажилласан билээ. Энэ үеэр Энэтхэг улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг англи хэлний урт болон дунд хугацааны хөтөлбөртөө Говь-Алтай аймгаас энэ онд 15 хүнийг 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулахаар болсноо илэрхийлсний дагуу ийнхүү суралцагсдыг бүртгэж эхэлсэн байна.
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ