Олон улсын стандарт хангасан”Талын буудал” нэртэй зочид буудал үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-31 08:42:53
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт орчин үеийн шийдэл, шинэлэг хэв маяг бүхий зочид буудал баригдаж өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Алслагдсан баруун бүс нутаг тэр дундаа орон нутагт сүүлийн үеийн стандартын цогц шийдлийг харуулсан бүтээн байгуулалтын ажил хийгдэж, аймаг орон нутагт зохих хэмжээний хөрөнгө оруулалт, үр өгөөжөө өгч байгаад нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдын зүгээс ихээхэн талархаж байгаагаа онцолж байлаа. 
Аймгийн Засаг дарга Д.Галсандондог энэхүү бүтээн байгуулалтын ажлын нээлтэнд оролцож “Орон нутагт орчин үеийн өнгө загвар шийдэл бүхий, үйлчилгээний стандартыг дээд зэргээр хангасан бүтээн байгуулалт бий болж, ажлын байр нэмэгдүүлж байгаад баяр хүргэн Талархал, дурсгалын зүйлс гардуулан өглөө. 
Энэхүү олон улсын жишигт нийцсэн өнгө үзэмж, загвар хийцтэй бүтээн байгуулалтын ажлыг “Хотол орд” ХХК, дотоод заслын зургийг “Лайд партнерс” ХХК, барилгын ажлыг “ГЦЦЭ” ХХК, нарны эрчим хүч ашиглан хэрэглээний халуун ус, гадна гэрэлтүүлгийн ажлыг “Степпе солар” ХХК гүйцэтгэсэн байна. Мөн уран барималч зураач А.Чадраабал Алтайн их уулс хийгээд хадны зургаас сэдэвлэн уран зураг зурж, буудлыг гаднах “Тэнгэрийн хүлэг” баримлыг бүтээжээ. “Монголын зочид буудлын холбоо” буудлын ажилчдыг сургаж дадлагажуулах, үйлчилгээний чанар стандартыг мөрдүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа юм.
                                                                                                                                        А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ