53 ээж “Алдарт эх”-ийн одонгоо зүүлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаа олон сайхан хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж яваа эхчүүдэд төрийн дээд “Алдарт эх” одон гардуулах үйл ажиллагаагаар эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог энэхүү одонг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд нийт 53 ээж хүртэж, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдрөөрөө энгэрээ мялаалаа. Энэхүү “Алдарт эх”-ийн 1, 2-р зэргийн одонг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Засаг даргын орлогч дарга Ж.Сайнцог, Б.Нарантуяа, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нар үнэмлэхийн хамт гардуулан өглөө.
"Алдарт эх"-ийн 1-р зэргийн одонгоор Сүхбаатар сумын Буур хээрийн 8-р багийн иргэн Д.Бор, Салхит 3-р багийн иргэн Б.Оюунбаяр нарын хоёр ээж хүртсэн юм. Харин Алдарт эхийн 2-р зэргийн одонгоор 1-р багийн иргэн Б.Гэрэлмаа, Ш.Алтнаа, 2-р багийн иргэн У.Эрдэнэцэцэг, А.Алтанчимэг, 3-р багийн иргэн Ж.Байгалмаа, Б.Алтанцэцэг, 4-р багийн иргэн Б.Батцэцэг, П.Ууганбилэг, 5-р багийн иргэн Л.Даваажаргал, Д.Алтанхундага, 6-р багийн иргэн Ш.Бямбасүрэн, П.Шинэбаяр, 7-р багийн иргэн Ж.Мөнхзул, Ц.Оюунбилэг, 8-р багийн иргэн Б.Билэгсайхан, Т.Билгүүн нарын 51 ээж хүртэж, гэр бүлдээ аз жаргал авчирлаа.

Ч.Отгонцэцэг