Хүмүүний орчлонд бүл нэмсэн шинэ иргэддээ гарын бэлгээ гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-01 23:25:52
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж монголчууд бэлэгшээн хэлдэг учиртай буй за. Монгол Улс, Сэлэнгэ аймагтаа бүл нэмж шинээр мэндэлсэн хамгийн бяцхан иргэддээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “хүүхдийн” хэмээн тодотголтой баярынх нь энэ өдөр гарын бэлгээ гардуулан өглөө.
Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрөөр, мөн баярын өмнөх өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 16 шинэ хүн мэндэлж эх орон, ээж ааваа баярлуулжээ. Нарт хорвоод дуу хадаан мэндэлж, аав ээж, ах дүүс, монгол түмнээ баярлуулан мэндэлсэн бяцхан шинэ иргэд маань хүмүүн заяаг олж мэндэлсний анхны бэлгээ аймгийн Засаг даргаас гардан авч, амьдралынхаа түүхэнд мартагдашгүй нэгэн хуудсыг үлдээлээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ