Турк агаарын орон зайгаа ашиглахыг Францад зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-03 11:23:29

ПАРИС. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн баазуудад агаараас цохилт өгөхөд Туркийн агаарын орон зайг ашиглах тухай Францын хүсэлтийг Анкарагийн эрх баригчид хүлээж авчээ. Энэ тухай Франс-Пресс агентлаг Туркийн дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилсан байна.

“Цэргийн онгоцууддаа агаарын орон зайгаа нээх хүсэлтийг Францын эрх баригчид манай улсад тавьсан. Туркийн Засгийн газар уг хүсэлтийг баталсан” гэж эх сурвалж хэлжээ.

Францын агентлагийн онцлон тэмдэглэж буйгаар, энэ нь тус улсын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууудыг АНУ-ын Агаарын цэргийн хүчин “Лалын улс”-д цохилт өгөхөд ашиглаж буй Инжирлик баазад байрлуулах боломж олгоно.

Францын Мираж-2000", "Рафаль" зэрэг терроризмтой тэмцэх ажиллагаанд оролцож буй сөнөөгч онгоцууд одоогийн байдлаар Иордан, Арабын Нэгдсэн Эмирт Улсад байрлаж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ