Хөхний хавдрын эмчилгээний шинэ аргыг танилцуулсан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-06-04 15:59:20
ЧИКАГО. /АП/. Ихээхэн түгээмэл тархацтай хөхний хорт хавдар өвчний эхэн үед олонхи эмэгтэйчүүдийн хувьд эдгэрэх найдвараа алдалгүйгээр химийн эмчилгээг алгасах боломж олгох эмчилгээний шинэ арга нээсэн тухай өвчтөн тус бүрийн эрсдлийг хэмжих генетикийн сорилыг ашигладаг маш нарийн судалгаа явуулсан эрдэмтэд танилцууллаа гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.
 
Хөхний хорт хавдрын эмчилгээтэй холбоотой хамгийн том нээлт болсон энэхүү судалгааны үр дүнд тархац багатай жижиг хэмжээний хавдартай өвчитнүүдийн биеийн байдал химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүстэй адилхан байдаг болохыг тогтоосон тухай өнгөрсөн ням гарагт Америкийн Клиникийн Хавдар судлалын нийгэмлэгийн хуралдаан дээр танилцуулжээ.

Өндөр үнэтэй эм хэрэглэх болон үүнтэй холбоотой хүндрэлээс ангижрах боломжийг АНУ-д хөхний хорт хавдраар шаналж буй 70 мянган өвчтөн хийгээд дэлхийн бусад хэсэгт оршин суугаа илүү олон тооны өвчтөнд энэхүү судалгааны үр дүн олгох юм байна.

Гэвч хөхний хорт хавдар нь томорсон, тархаад эхэлчихсэн хүмүүсийн хувьд уг нээлт нь хамааралгүй бөгөөд энэ талаар илүү нарийн судалгаа шаардлагатай байгаа ажээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ