Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын алба зүүн бүсийн хошой аваргаар тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-05 22:59:37
Хэнтий /МОНЦАМЭ/ Зүүн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаныхны зөвлөлдөх уулзалт болж, Хэнтийнхэн спортоор манлайлжээ.

Уг зөвлөлгөөн өнгөрсөн онд Дорнод аймагт явагдсан бол энэ жил Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгуулагдаж, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ажлын албаныхан оролцсон байна.

Энэ үеэр санал бодол, ажлын туршлагаа хуваалцсаны зэрэгцээ гар бөмбөг /холимог/, хийн буудлага /3 эмэгтэй, 3 эрэгтэй/, дартс /багаар/, ширээний теннис /эрэгтэй, эмэгтэй/ гэсэн төрлөөр спортын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан байна.

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны баг хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэн багийн дүнгээр Тэргүүн байр эзэлжээ. Ийнхүү тус хамт олон цомын эзэд болж, Зүүн бүсийн Хошой аваргаар тодров.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ