Явуулын амбулатори 13 мянган хүнийг үзлэгт хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-06 13:57:57
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ЭМГ, Нэгдсэн эмнэлгээс  өнгөрөгч тавдугаар сард явуулын эрүүл мэндийн үйлчилгээг хөдөөгийн сумдын иргэдэд үзүүлж дууслаа.
Дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, халдвар, нүд, шүд, чих хамар хоолой, эхо зэрэг чиглэлээр 10 хүний бүрэлдэхүүнтэй баг нийт давхардсан тоогоор 13504 хүнийг үзлэгт хамруулж нийт 712 өвчлөлийг шинээр илрүүлснээс гадна 569 хүнийг дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ.
Хөдөөгийн иргэдийн дунд нүд, чих, хамар хоолой, дотрын зэрэг өвчлөл нийтлэг байгаа аж. Үзлэгт хамрагдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4000 гаруйгаар өсчээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ