Ногоочдод ид ажлынх нь үеэр шинэ мэдлэг, мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд газрынхаа үр шимийг түмэн олондоо хүртээх үүргээ нэр төртэй биелүүлж яваа ногоочид номын дуу сонсож, харилцан туршлага судлан, санал бодлоо солилцох уулзалт боллоо.
Уулзалт, сургалтыг нээж аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хушаат сумын “Элит үр” компанийн туршлага дээр тулгуурлан Сэлэнгэ нэрийг тодотгосон төмсний үртэй болохоор ажиллаж байна. Аймгийн удирдлагын баг өрхийн болоод жижиг дунд үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулж байгаа. Энэ чиглэлийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөрийг бүх талаар дэмжиж ажиллана гэлээ. Мөн өрх гэр бүл, ах дүүсээ ногооны үйлдвэрлэлээрээ авч яваа экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээрээ бахархаж буйгаа илэрхийлэв. Энэ өдөр ногоочид өдөр тутмын амьдралдаа болоод цаашдын хийх ажилдаа тусгаж ажиллах олон чухал санааг ХАА-н салбарын эрдэмтэн докторуудын шилдэг илтгэл мэдээллээс авсан юм. Зүүн хойд Азийн байгаль орчин судалгааны төвийн захирал Л.Лхагвасүрэн “Монгол өрх” торлог энгийн өрхийн загвар аж ахуйн талаар маш сонирхолтой танилцуулгыг хийлээ. Өрхийн жижиг үйлдвэрлэгчид хоршоод хамтран зүтгэх юм бол амжилт ойрхон байгааг тэрээр дурьдсан юм. Аз жаргалтай амьдрал өрх дотор байгааг түүний сонирхолтой танилцуулга хэлж байлаа.
Мөн сургалтаар Дархан-Уул аймгийн УГТХ-ийн Хүнсний ногооны секторын ЭША /Ph.Доктор/ Ж.Байгалмаа “Хүлэмжийн тарималууд, тэдгээрийн сортууд”, Ургамал хамгааллын хүрээлэнгийн /Ph.Доктор/ У.Отгонсүрэн “Хүнсний ногооны хог ургамалтай тэмцэх арга, технологи”, /Ph.Доктор/ Т.Дэжидмаа “Төмс, хүнсний ногооны өвчин хортонтой тэмцэх арга, технологи”, УГТХ-ийн Хүнсний ногооны секторын ЭША Л.Алтантуяа “Навчит, үнэрт, бага тархацын ногооны тариалах технологи, сортууд”, Төв аймгийн агрономич Т.Баярхүү “Гүзээлзгэнэ тариалах боломж, арга технологи, анхаарах асуудлууд”, “Хүрээт цагаан” ХХК-ий н захирал Г.Чойжилсүрэн “Монгол орны шимт хөрсөнд хясаа мөөг ургуулах тухай” тус бүр илтгэл тавьж, ногоочдын сонирхсон асуултанд хариуллаа.
Мөн Алтанбулаг, Шаамар сумдын ногоочдын бүлгийнхэн хийж хэрэгжүүлсэн ажил болон бэрхшээлтэй асуудлуудаа танилцуулав. Энэ удаагийн уулзалт сургалтын үеэр аймгийн “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хэлэлцүүлэг явагдлаа.
Сэлэнгэ аймгийн 17 сумын ногоочид, тариаланч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн хамрагдсан уулзалт, сургалтын арга хэмжээг аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран зохион байгууллаа.

Ч.Отгонцэцэг