Иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоох тухай хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-03 14:51:43

 Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 15 дугаар хуралдаан 10:00 цагт Иргэний танхимд эхэлж, хуралдаанд 39 төлөөлөгч ирэхээс 35 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдааны ирц 89.7 хувьтай байгааг ИТХ-ын дарга С.Пүрэвжав мэдэгдэв.

Өнөөдрийн хуралдаанаар 2015 нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн зорилт, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тайлан, 2016 оны төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголыг батлах тухай, 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ.

Мөн аймгийн хэмжээнд 2016 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоох тухай, улсын тусгай хамгаалалттай "Хэрлэн тооно" уулын менежментийн төлөвлөгөөг батлах тухай, Хэрлэн голын дагуу аймгийн тусгай хамгаалалттай газарт өөрчлөлт оруулж хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэнэ

О.Буянхишиг

Холбоотой мэдээ