ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1994

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-11 10:56:03
1994 оны хөл бөмбөгийн ДАШТ АНУ-ын 9 хотын 9 цэнгэлдэх хүрээлэнд 1994 оны 6-р сарын 17-ноос 7-р сарын 17-ны өдрүүдэд зохиогдсон билээ.

Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнөх ДАШТ-тэй адил системээр зохиогдсон ба  хэсгийн тоглолтод ялсан багт 3 оноо өгч эхэлснээрээ онцлогтой байсан билээ.

Аваргын төлөөх тоглолтод Бразили, Италийн багууд учраа таарч үндсэн цагийн дараах 11 метрийн цохилтын дүнгээр Бразилийн шигшээ баг 3:2-ын харьцаатайгаар ялалт байгуулж 4 дахь удаагаа аваргын цомыг гардан авсан юм.



Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938    ДАШТ1950   ДАШT 1954         ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970   ДАШТ 1974ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1998  
Тус ДАШТ-нийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Шведийн баг шуугиан тарьж 1958 оноос хойш үзүүлээгүй байсан амжилтаа үзүүлж 3-р байр эзэлсэн бол, Болгарийн баг шөвгийн 8-д дэлхийн аварга Германы багийг мулталж 4-р байрт шалгарсан.
  • 1994 оны хөл бөмбөгийн ДАШТ 24 баг оролцсон сүүлийн ДАШТ болсон.
  • Тоглолтууд болсон цэнгэлдэх хүрээлэнгүүд 91000 хүртэл үзэгчдийн багтаамжтай байсан ба нэг тоглолтыг дунджаар 69000 хүн үзэж нийтдээ 3,6 сая үзэгч ирж байсан нь одоог хүртэл эвдэгдээгүй үзүүлэлт юм.
  • Аваргын цом гардсан Бразилийн шигшээ багийнхан ДАШТ-ний өмнөхөн Сан-Марино гийн Гран-Пригийн үеэр харамсалтайгаар осолдсон Формулы-1-ийн Бразили нисгэгч  Айртон Сеннагийн дурсгалд зориулсан асар том зурагт хуудсыг талбай дээр дэлгэж байсан.
  • ОХУ-Камеруны хэсгийн тоглолтод ОХУ-ын хөл бөмбөгчин  Олег Саленко 5 гоол хийсэн  бол Камеруны хөл бөмбөгчин  Роже Милла 42 настайдаа гоол хийсэн нь түүхэнд бичигдэж үлджээ.
  • Аргентины домогт хөл бөмбөгчин  Диего Марадонагийн сэргээшийн шинжилгээнд эфедрин илэрсэн тул ДАШТ-нд оролцохыг нь хориглосон.
  • Мексик, Болгарын шөвгийн 8-ын тоглолтын үеэр хугарсан хаалгыг солих ажиллагаанд 30 минут зарцуулж байсан.
  • ДАШТ-ний тоглолтод санамсаргүй байдлаар өөрийнхөө хаалганд гоол оруулсан Колумбийн хөл бөмбөгчин  Андрес Эскобарыг 1994 оны 7-р сарын 2-ны өдөр нутагтаа очоод байхад нь үл бүтэх этгээд 12 удаа буудаж амийг нь хөнөөсөн.

·1994 оны ДАШТ-ний бэлэг тэмдэг нь  Walt Disney компанийн бодож олсон Страйкер хэмээх нохойн дүрс байлаа.

 
Энэ удаагийн ДАШТ-ний мэргэн буучаар ОХУ-ын хөл бөмбөгчин Олег Саленко, Болгарын хөл бөмбөгчин Христо Стоичков нар тус бүр 6 гоол оруулсан амжилтаараа шалгарч байжээ.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966  ДАШТ1970  ДАШТ 1974  ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990      ДАШТ 1998  ДАШТ 2002
С.Баярсайхан

Холбоотой мэдээ