Энэтхэгт их хэмжээний бороо орж, 269 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-04 09:14:52

МОСКВА. /Sputnik/. Энэтхэгийн Тамил-наду мужид өнгөрсөн сараас эхлэн орсон их хэмжээний борооны улмаас үер бууж, 269 хүн амиа алдсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх парламентад мэдэгдсэн байна.

Тамил-наду мужид орж буй их бороонд 190 хүн амиа алдсан гэж хэвлэлд өмнө нь мэдээлж байсан юм.

Тамил-наду мужийн нийслэл Ченнай хотын Олон улсын нисэх буудлыг мягмар гарагаас эхлэн хаасан бөгөөд 12 дугаар сарын 6 хүртэл хаалттай байна.

Хэцүү байдалд орсон 4000 орчим зорчигчийг Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хот руу “C-130J” болон  “C-17” нисэх онгоцоор зөөсөн гэж тус улсын Засгийн газраас мэдэгдсэнийг “NDTV” суваг уламжиллаа.

Их хэмжээний бороо ням гараг хүртэл орно гэж цаг уурын албанаас мэдэгдсэн бөгөөд ойрын 48 цагт хүнд байдал үргэлжилнэ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ