Алслагдсан цэцэрлэг био 00-той болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 10:47:33

Булган аймгийн Булган сумын 4 – р багийн хүүхдийн 3 – р цэцэрлэг төвөөс зайдуу оршдог. Тус цэцэрлэг саяхан био 00-той болжээ.

Тус цэцэрлэг төвийн дулаан, цэвэр ус, бохирын шугаманд холбогдох боломжгүй алслагдсан учир гадаа бие засах газартай учир бяцхан хүүхдүүд  өвлийн хүйтэнд гарч бие засахад хүндрэлтэй байдаг. Тиймээс багш нар нь хөтөвчинд бие засуулж, дараа нь хувинд султгаж зөөвөрлөх зэргээр бие засуулдаг юм байна.

Булган аймгийн МАН–ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ энэ бэрхшээлтэй байдлыг харгалзан үзэж багш нарын ажлыг хөнгөвчилж, хүүхдүүдийн эрүүл тав тухтай сурч хүмүүжих орчин нөхцлийг нь бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж 2 бүлэгт тус бүрд нь био суултуур хандивлалаа. Цаашид ч мөн адил боломж бололцооныхоо хэрээр хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.

П.Батням

Холбоотой мэдээ