Дадал сумын хилчид “АСТ” тэмцээнд манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:33:09

Хэнтий аймгийн Дадал суманд “Байгаль хамгаалах намар”-ын сарын аянаар тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн сумдад сурталчлах, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэхэд чиглэгдсэн туршлага судлах аялан сургалт зохион байгуулжээ.

Энэхүү аянд Дадал, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумдын албан байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, төрийн бус байгууллага, ард иргэд оролцов.

Тус аян нь  Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/334 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, БОНХАЖ  салбарт баримталж буй бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд түгээж, сурталчлах зорилготой аж.

Мөн энэ үеэр хилчдийн  дунд “АСТ” тэмцээнд зохион байгуулж тус тэмцээнд ахлах дэслэгч Х.Ариунбаатар ахлагчтай “Ногоон дэлхий” баг тэргүүн байр эзэлжээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ