Сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 16:25:17

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газар, Дархан хотын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуультай хамтарч суурь боловсролын багш нарын дунд сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн нээлээ.

Судлагдахуун бүрээр төрөлжүүлж гаргасан тус үзэсгэлэнд 15 сургуулийн 180 гаруй багш нар өөрсдийн хичээлийн хэрэглэгдэхүүнээ дэлгэн тавьж оролцогсод өөрт таалагдсан хичээлийн хэрэглэгдэхүүн дээрээ тэмдэглэгээ хийж нийт 411 хүн оролцлоо. Боловсролын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд  БСШУЯ-аас багш нар бүтээлээрээ зэрэг дээшлүүлэх бодлогыг барьж байгаа энэ ажил нь цаашид бодит үр дүнгээ өгөх эхлэл юм. Үзэсгэлэнгийн үеэр БСГ-ын дарга Б.Ганчулуун:-“Төрөөс баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлж үр бүтээлтэй хөдөлмөрлөж аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг чадвар чадамжийг эзэмшүүлэхэд оршиж байгаа бөгөөд Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие дааж бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе” юм гэж онцлоод оролцсон багш нарт батламж гардууллаа. “Суурь боловсролын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд сурагч бүрийн сурах арга барил, амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг бүтээлчээр бие дааж суралцах чадварыг хөгжүүлж сургалтын хэрэглэгдэхүүний чанар үр дүнг дээшлүүлж өгөөжийг нь нэмэгдүүлж харилцан туршлага солилцох. Мөн сайн туршлагыг түгээж дэлгэрүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршиж байна гэж зохион байгуулагчид танилцуулгадаа дурдлаа. 

                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ