Сагсан бөмбөгийн аймгийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө.
Тэмцээнд Увс лиг, Ирээдүй лиг, 18 сумын Аварга шалгаруулах тэмцээн, бусад тэмцээн уралдаануудаас эрхээ авсан эрэгтэй 14, эмэгтэй 8 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг Хар тарвагатай ХК-ийн Алтаншонхор баг, хоёрдугаар байрыг Мөнгөн цагариг клуб, гуравдугаар байрыг Ундарга Увс ХХК-ийн Ундарга баг тус тус эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг БТСГ-ын баг, хоёрдугаар байрыг Цогцолбор 1-р сургуулийн баг, гуравдугаар байрыг Улаангом сумын 7-р баг эзэлсэн юм. Тус тэмцээний Шилдэгийн шилдэг тоглогчоор Алтаншонхор багийн тоглогч, Спортын мастер Я.Бат-Орших тодорлоо.

Б.Батхүү